Монголын шигшээ баг эхний тоглолтоо Тайваны эсрэг хийлээ

Монголын шигшээ баг эхний тоглолтоо Тайваны эсрэг хийлээ
“Айчи-Нагояа 2026 сагсан бөмбөгийн тэмцээнд манай эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Хятадын Тайваны шигшээ багийн эсрэг хийж, 67:76 - ийн харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Манай шигшээ багаас энэхүү тоглолтод дебютээ хийж буй Амари Робинсон гайхалтай тоглолтыг үзүүлж, 25 оноо, 13 самбараас бөмбөг авалттай дабль дабль гүйцэтгэж багаа тэргүүллээ. Мөн Б.Цацрал 13 оноо, 8 самбараас бөмбөг авч тоглолтыг өндөрлүүллээ. Манай шигшээ багийн дараагийн тоглолт 09-р сарын 21-нд 12:00 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно.

Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа.
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс.




