Айчи-Нагояа 2026: Волейболын шигшээ баг эхний хожлоо байгууллаа

Волейбол
Монголын Волейболын эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Киргизстаны шигшээ багийн эсрэг хийж, гурван ээлжийн тоглолтод /25:20, 25:13, 25:15/ 3:0-ийн харьцаатайгаар хожил байгуулж, 9-с 12-р байрны төлөө тоглохоор боллоо. Өнөөдрийн тоглолтод манай шигшээ багаас өндрийн довтлогч Б.Нинжболор гайхалтай тоглолтыг үзүүлж, довтолгоогоор 14 оноо, хаалтаар 1 оноо авч, багаа оноо авалтаар тэргүүллээ. Мөн довтлогч Б.Хулан, Г.Энхнаран нар 14, 14 оноог авч тун сайн тоглолтыг үзүүллээ. Манай шигшээ баг дараагийн тоглолтоо 09-р сарын 21-нд 18:00 цагаас Филиппин болон Катарын шигшээ багуудын хожсон багтай нь тоглохоор боллоо.
Орчин үеийн таван төрөлт буюу Modern Penthalon
Орчин үеийн таван төрөлт тэмцээнд манай улсын шилдэг тамирчдын нэг А.Билэгт амжилттай өрсөлдөж байна. Орчин үеийн таван төрөлт спорт нь усанд сэлэлт, туялзуур сэлэм, гүйлт, лазер буу, морь унах тэмцээнүүдээр өрсөлддөг.
Софт теннис
Софт теннисний эрэгтэй багийн төрөлд Н.Буд, Х.Халиунбаяр, Б.Мөнхтулга, А.Болд-Эрдэнэ, Э.Улсболд нар шигшээ багаа төлөөлж тэмцээний “C” хэсэгт хуваарилагдаж, Хятадын Тайван, Энэтхэг, Лаосын шигшээ багуудын эсрэг тоглолтуудаа хийлээ. Манай шигшээ баг Хятадын Тайван болон Энэтхэгийн шигшээ багуудад гурван ээлжийн тоглолтод 3:0, 3:0 харьцаатайгаар хожигдсон бөгөөд Лаосын шигшээ багийн эсрэг 1:2 харьцаатайгаар хожигдож, тэмцээнээ өндөрлүүллээ.
Софт теннисний эмэгтэй багийн төрөлд Г.Ану-Үжин, А.Энхжин, Э.Намуунхүслэн, Г.Хонгорзул, Г.Энххүслэн нар шигшээ багаа төлөөлж, тэмцээний “B” хэсэгт хуваарилагдаж, Хятадын Тайван, Филиппин, Тайландын шигшээ багуудын эсрэг тоглолтуудаа хийж, Хятадын Тайван, Филиппин, Тайландын шигшээ багуудад 0:3, 0:3, 0-3-ийн харьцаатайгаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.
Сагсан бөмбөг
Өнөөдөр сагсан бөмбөгийн эмэгтэй 5х5 төрөлд манай шигшээ баг Хятадын Тайваны шигшээ багийн эсрэг өрсөлдөж, 76:67-ын харьцаатайгаар хожигдлоо. Эхний хагаст манай шигшээ баг 46:41-ийн харьцаатайгаар илүүрхсэн ч хоёрдугаар хагаст манай шигшээ багийн гол тоглогчид алдааны асуудалд орж, улмаар хожигдол хүлээлээ. Тоглолтын дараа манай шигшээ багийн шилдэг тоглогчдын нэг МУГТ О.Хулан хэвлэлийн бага хуралд оролцож, “Үнэхээр хожихыг хүсэж байсан ч харамсалтай нь хүссэнээр маань болсонгүй. Дараагийн тоглолтууддаа хамгаалалтдаа илүү анхаарч тоглох болно” хэмээн хэллээ. Өнөөдөр манай шигшээ багаас шигшээ багийн дебют тоглолтоо хийсэн Амари Робинсон 25 оноо, 13 самбараас бөмбөг авч, бүх тоглогчдыг оноо авалт болон самбараас бөмбөг авалтаар тэргүүллээ. Манай шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо хүчирхэг БНСУ-ын шигшээ багийн эсрэг 09-р сарын 21-нд 12:00 цагаас хийнэ.
Олимпын төрлийн спортыг дэмжигч:
ASAHI - Итгэлийг чанараар.
VNG Travel Agency - Европыг танд илүү ойртуулна.
Selfy - Олон Улсын Дата Сим -Дурсамж дүүрэн аялалд хамтдаа
ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг эвт брэндээс




